ОХУ-ын 40 гаруй онгоцыг буудаж сөнөөсөн Украины нисгэгч алагджээ
ОХУ-ын 40 гаруй байлдааны онгоцыг буудаж, сөнөөсөн “Киевийн Сүнс” хочтой Украины нисгэгч өнгөрсөн сард байлдаанд алагдсан байна. 29 настай Хошууч Степан Тарабалка гуравдугаар сарын 13-ны өдөр “MiG-29” онгоцтой байлдаанд оролцож байхдаа галд өртөн нас баржээ. Украины засгийн газар дайны эхний өдөр Твиттер хуудсан дээрээ, Тарабалка Оросын зургаан онгоцыг буудан сөнөөж буй бичлэгийг байршуулсан нь олны анхаарлыг татсан.
Гэвч “Reuters” агентлаг Твиттер дээр эргэлдэж байсан Тарабалкагийн онгоц буудан устгаж буй бичлэгүүдийн нэгийг видео тоглоомоос авсан худал мэдээлэл гэдгийг нотолсон юм. Украины засгийн газар түүнд цэргийн хамгийн өндөр одон болох Алтан одны медалийг өгч Украины баатар цол олгосон байна. Түүний нисэхдээ өмсдөг байсан дуулга мөн хамгаалалтын шилийг Лондон хотод дуудлага худалдаанд оруулах болжээ. Дайн эхэлснээс хойш ОХУ 15 мянга гаруй цэргээ алдсан хэмээн Их Британийн Батлан хамгаалахын сайд мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Daily Mail, Guardian
Б.БУЯНДОРЖ