Эзэнтэйгээ хамт бүх цахим лекцэд суусан муур их сургууль “төгсжээ”

Техас мужийн их сургуульд суралцдаг Франческа Бурдиерын муур бүх цахим лекцэд нь хамт суусан тул эзэнтэйгээ хамт “төгссөн” байна. Тэрбээр Сүки нэртэй муураа Техас мужийн их сургуулийн 2022 оны хүндэт төгсөгч болгох хүсэлтэй байгаа юм.

Бурдиер “Би цар тахлын үед ихэнхдээ гэртээ мууртайгаа өнгөрөөсөн. “Zoom”-ээр лекцэд суух болгонд миний муур надтай хамт лекц сонсохын тулд зөөврийн компьютерын хажууд суучихдаг байсан. Тийм учраас би надтай хамт хичээл сонссоныг нь тэмдэглэхийг хүссэн юм хэмээжээ. Тэрбээр онлайн дэлгүүрээс Сүкид таарах төгсөлтийн өмсгөл авч өгсөн байна. Бурдиер энэ тухайгаа өөрийн Твиттер хуудас дээрээ жиргэхэд Техас мужийн их сургууль баяр хүргэжээ.

Эх сурвалж: Fox 7

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *