Орос сэтгүүлч Украинд туслахаар Нобелийн шагналаа 103 сая ам.доллароор заржээ

Новая Газета нэртэй ОХУ-ын төрийн хараат бус сонины ерөнхий редактор Дмитрий Муратов өөрийн Нобелийн Энх тайвны шагналаа дуудлага худалдаагаар оруулж, олсон мөнгөө Украин дүрвэгсдэд хандивлахаар болсон билээ. Тэгвэл түүний Энх тайвны шагнал дуудлага худалдаагаар орж, 103 сая ам.доллароор зарагдсан байна.

Тэрбээр ОХУ-д хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсан тул 2021 оны Нобелийн Энх тайвны шагналыг Мариа Рессатай хамт авсан юм. Дуудлага худалдаа “Heritage Auctions” нэртэй газар болсон байна. ЗХУ нуран унасны дараа, 1993 онд Муратов хэд хэдэн сэтгүүлчидтэй нэгдэн Новая Газета сонинг үүсгэн байгуулсан юм. 2000 оноос хойш тус сонинд мэдээ бичдэг байсан зургаан сэтгүүлч ажлынхаа улмаас алуулж байжээ.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *