“Дарханы замын муугаас болж иргэдийн эд материал, эрүүл мэндэд хохирсон хохирлыг гүйцэтгэгч компани хариуцна”
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар : “Дарханы замын түр замд осол аваар маш их гарч байгаа. Тиймээс ТЦА-тай хамтраад цагдаагийн пост ажиллуулж байгаа. Улмаар гүйцэтгэгч нарт ганц л зүйлийг хэлж байгаа. Ингэхдээ Дарханы 2.4 дүгээр түр зам дээр хурд хэтрүүлсэн, техникийн нөхцөл байдал дутуугаас бусад, жишээ нь замын муугаас болж иргэдийн эд материал, эрүүл мэндэд хохирсон хохирлыг гүйцэтгэгч компани хариуцна шүү гэж хэлсэн. Олон Улсын гэрээнд ийм заалт байна. Мөн манай яам гүйцэтгэгч нартай байгуулсан гэрээнд энэ заалт орсон.Үүнийг ТЦА-аар баталгаажуулаад гүйцэтгэгч компаниас нэхэмжлэх бүрэн боломжтой ” гэжээ.