КОВИД-19-ийн санхүүгийн зарцуулалтын талаарх хяналтын сонсголд оролцогчдыг бүртгэж эхэллээ
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг аравдугаар сарын 23, 24-ний өдрийн 10:00 цагт Төрийн ордны “Чингис хаан” танхимд зохион байгуулна.
Сонсгол явуулах сэдэв:
Коронавируст халдвар (КОВИД-19)-ийн цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар ерөнхий хяналтын сонсгол.
Бүртгэл: Ерөнхий хяналтын сонсголын бүртгэл аравдугаар сарын 9-11-ний өдрийн 17:30 цаг хүртэл үргэлжилнэ.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогч, ажиглагчийн тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажуулах бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байрлуулна.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-131, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газар /Лавлах утас: 51-262165/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдын иргэний үнэмлэх үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.