Олимпод оролцох Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчид Парисыг зорилоо
Монголын чөлөөт бөхийн олимпын баг тамирчид нарийвчилсан төлөвлөгөөний дагуу, олон үе шаттай хийгдсэн олимпын бэлтгэлээ өндөрлүүлж өнөөдөр өглөө Парисыг зорилоо.
Чөлөөт бөх, Т.Тулга, Б.Бат-Эрдэнэ, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Хулан, Б.Хонгорзул, П.Орхон, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан
Чөлөөт бөхийн төрөлд Жүдо бөхийн дараа хамгийн олон буюу 9 тамирчид оролцож байна. Олон улсын чөлөөт бөхийн холбооноос зохион байгуулдаг олимпын эрх олгох тэмцээнүүдээс доорх тамирчид маань эрхээ авсан билээ.
- 50кг, Долгоржавын Отгонжаргал
- 53 кг, Бямбасүрэнгийн Хулан
- 62 кг, Пүрэвдоржийн Орхон
- 68 кг, Энхсайханы Дэлгэрмаа
- 76 кг, Энх-Амарын Даваанасан
- 65 кг, Төмөр-Очирын Тулга
- 86 кг, Бямбасүрэнгий Бат-Эрдэнэ
- 125 кг, Мөнхтөрийн Лхагвагэрэл
- 57 кг, Болдсайханы Хонгорзул