Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодод маргаашаас ундаа, усны савыг хүлээн авна
Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодод аялагчдаас ундаа, усны сав зэргийг хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэр хүлээн авахаар болжээ.
Тиймээс аялагчдыг Улаанбаатар хотоос гарах болон орохдоо ундаа усны саваа өгөөд, байгаль дэлхийдээ хоггүй аялахыг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Хуванцар хүлээн авах ажил маргаашаас эхлэн наймдугаар сарыг дуусах хүртэл үргэлжлэх аж.
Хуванцар хүлээн авах байршил:
Баруунтуруун
Эмээлт
Түрэгний гүүр
Налайх- Тэрэлж