СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахилгаан тогоог залгаатай орхиж, хүүхдүүд угаартжээ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн нэгдүгээр хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй иргэн утаанд угаартсан хөдөлж чадахгүй байна гэсэн дуудлагыг наймдугаар сарын 23-ны өдрийн 23:20 цагт ОБГ хүлээн авсан байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 15х8 метрийн хэмжээтэй байшинд цахилгаан тогоонд хоол залгаатай орхисоноос О /48 настай, эрэгтэй/ хөдлөх боломжгүй, угаартсан, А /10 настай, эрэгтэй/, Э /9 настай, эмэгтэй/, А /6 настай, эмэгтэй/ нар ухаан алдсан байдалтай байсныг утаажилтын бүсээс гарган, эмнэлгийн анхны тусламж үзүүлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *