М.Баяраа: Оршуулгын газрууд хүний эрүүл мэндэд аюултай учир хотоос хол байлгах шаардлагатай

“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурал МУИС-ийн номын санд өнөөдөр боллоо.

Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Улаанбаатар хотод 35 гаруй оршуулгын зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газар үйл ажиллагаа явуулж байна. Иймд зөвшөөрөлгүй оршуулгын газруудыг нүүлгэн шилжүүлэх ажлыг жил бүр явуулдаг. Оршуулгын газруудад метан хийн ялгарал их байдаг учраас тэр хавьд оршин сууж буй хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөх магадлалтай. Иймд хотоос зайтай байлгах шаардлагатай. Төв аймаг болон хотыг тойрсон бусад бүсэд оршуулгын газруудыг шилжүүлэх бодлого барьж байгаа.Далан давхрын оршуулгын газрын тодорхой хэсэгт тохижилтын ажил хийж байна. Ар гэрийнхнээс нь зөвшөөрөл аваад тухайн цэцэрлэгт хүрээлэнд талийгаачдын чандрыг байрлуулах ажил хийж байгаа. Энэ ажил 80 хувьтай үргэлжилж байна.Түүнчлэн цагдаагийн байгууллагынхан болон бурхан болоочдод задлан хийх байгууллагууд тэр хавьд очиж байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *