Бохирын асуудлаа шийдээгүй 161 дүгээр сургууль дахин цахимаар хичээллэнэ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны ерөнхий боловсролын 161 дүгээр сургуулийн барилгын ажил дууссан хэдий ч бохирын асуудлаа шийдээгүйгээс хоёр дахь жилдээ цахимаар хичээллэх нөхцөл байдал үүсээд байна.
Тус сургуулийн захиргаа хичээлийн шинэ жилийн нээлтээр сургуулийн бохирын шугам холбогдоогүй учир хугацаагүй байдлаар цахимаар хичээллэх болсноо мэдэгджээ.Цахимаар хоёр дахь жилдээ хичээллэхийг эсэргүүцэж, 1000 гаруй хүүхдийн сурч боловсрох эрхийн төлөө эцэг эхийн төлөөллүүд маргааш буюу есдүгээр сарын 05-нд боловсролын сайдтай уулзахаар болжээ.
Өөр сургуулийн анги танхимд хичээллэх, цахим хичээлдээ суусан ч тэгш оролцоотой байгаагүй болон нэмэлт сонгон дугуйлан хичээллээгүй зэргээс үүдэн өмнөх хичээлийн жилийн сургалт үр дүнгүй байсан тул хүүхдүүдээ дахин цахимаар хичээллүүлэхгүй хэмээн эцэг эхийн төлөөллүүд өнөөдөр 161 дүгээр сургуулийн гадаа мэдээлэл хийлээ.