16 нас хүрээгүй охиныг Хятад иргэнд зуучлан биеийг нь үнэлүүлжээ
Нэр бүхий иргэд 2023 оны гуравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй эмэгтэй хүнийг бусдад зуучлан, бусдын зуучилсан эмэгтэй 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд БНХАУ-ын нэг иргэн болон зуучилсан Монгол Улсын иргэн “Х”, “Э” нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд насанд хүрээгүй хоёр эмэгтэйг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар 2023 оны нэгдүгээр сараас хойш Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлсэн гэх үйлдэлд иргэн “Н”, “Т” нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.