30 метр өндөр хаднаас 150 бог малыг аюулгүй буулгажээ

Ховд аймаг, Мөнххайрхан сум. Алаг багийн “Хар дав” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т малчин Э, 150 бог малыг хаднаас буулгах боломжгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 04.11-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 150 км замыг туулан 15:15 цагт очиход малчин Э 150 бог малаа 30 метр орчим өндөр хаднаас буулгах боломжгүй байсныг 02:30 цаг ажиллан буулгасан.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *