В.Зеленьский: ОХУ химийн зэвсэг ашиглаж болзошгүй

Даваа гарагт (2022.04.11) Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский ОХУ-ыг химийн зэвсэг ашиглаж болзошгүй, барууны орнууд үүнээс сэргийлж тавьсан хоригоо чангатгах хэрэгтэй хэмээжээ. Өмнөд бүсийн Мариуполь хотод химийн зэвсэг ашигласан гэдгийг илтгэж болох баримтууд илэрсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн байна. Европын Холбооны ахлан дипломатч ОХУ-д нэмэлт хориг тавихад үргэлж бэлэн байгаа хэмээжээ.

Мариуполь хотын даргын туслах Петро Андрющенко Телеграм суваг дээрээ бичихдээ химийн зэвсэг ашигласан талаарх мэдээг батлаагүй байгаа, хэсэг хугацааны дараа нэмэлт тодруулга өгнө хэмээжээ. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби хэлэхдээ ”Бид одоогийн байдлаар химийн зэвсэг ашигласан эсэхийг батлах боломжгүй байгаа ч нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянах болно” гэсэн аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *