|

Австралид зөгийнүүдийг “хөл хорио”-нд оруулах болжээ

Австралид зөгийнүүд дунд varroa destructor нэртэй шимэгчийн халдвар тархаж байгаа тул “хөл хорио”-нд оруулж, халдвар авсан олон мянган зөгийний үүрийг устгах болжээ.Тэрхүү шимэгчийн халдварыг анх өнгөрсөн долоо хоногт Сидней хотын ойролцоох боомтод илрүүлсэн байна. Үүнээс хойш тэрхүү боомтоос 100 гаруй километрийн зайтай газарт varroa destructor шимэгчийн халдвар бүртгэгдэх болжээ.

Энэхүү халдвар нь зөөгийн балын аж ахуйд хэдэн сая ам.долларын хохирол учруулж болзошгүй юм. Varroa destructor нь дэлхий даяарх зөгийнүүдэд нүүрлээд буй хамгийн том аюул аж. Зөвхөн Австрали тив л тэрхүү шимэгчээс ангид байсан боловч одоо ийнхүү халдвар тархаж эхэлжээ. Зөгийний хөл хорио тогтоосон мужуудад зөгийний үүрийг нүүлгэхийг хориглосон байна. Мөн халдвар илэрсэн бүсүүдээс 10 км зайд буй зөгийний үүрнүүдийг устгах аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *