С.Амарсайхан, Д.Сумъяабазар нар БНХАУ-ын Синофарм вакциныг хийлгэжээ

Шадар сайд С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнөөдөр “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын вакцинд хамрагджээ.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт коронавирусийн халдварын эсрэг БНХАУ-ын Синофарм вакциныг Шадар сайд С.Амарсайханы хамт хийлгэсэн талаараа хотын дарга мэдээллэсэн байна.

Манай улс хоёрдугаар сарын 23-ны өдрөөс дархлаажуулалт эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Өнөөдрөөс эхлэн дархлаажуулалтын ажлыг 10 дахин эрчимжүүлээд байгаа билээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *