Серена Уильямс хөл хүнд гэдгээ “Met Gala” тохиолдуулж зарлажээ
Домогт теннисийн тамирчин Серена Уильямс нөхөр Алексис Оханиантай хамт “Met Gala”-д оролцохдоо хөл хүнд болж, хоёр дахь хүүхдээ хүлээж байгаа гэдгээ зарласан байна. “Grand Slam”-н эмэгтэйчүүдийн төрлийн 23 удаагийн аварга тэрээр улаан хивсний ёслолд оролцохдоо сэтгүүлчдэд “Өнөөдөр бид гурвуулаа ирсэн” гэж хэлжээ.
Уильямс өнгөрсөн жил “Vogue” сэтгүүлд ярилцлага өгөхдөө теннисийн спортоос холдож, гэр бүлдээ цаг хугацаа зарцуулах бодолтой байгаа гэдгээ илэрхийлсэн. Хосууд анхны охин Олимпиагаа 2017 оны аравдугаар сард өлгийдөн авсан юм. Уильямсаас гадна теннисийн спортын домгуудын нэг Рожер Федерер мөн тэрхүү улаан хивсний ёслолд оролцсон байна.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ