ХАБЭМТ: “Миний гэр бүл аюулгүй ажилладаг” сэдэвт гар зургийн уралдаан зарлаж байна
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2022”-ыг улс орон даяар үйлдвэрлэлийн осол, , мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Сарын аяны хүрээнд ЕБС-ийн дунд, ахлах сурагчдын дунд “Миний гэр бүл аюулгүй ажилладаг” гар зургийн уралдааныг зарлаж байна.
Аяныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
Зорилго
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян 2022”-ны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, мэдээллээ үе тэнгийн найзууддаа уран зургийн арга хэлбэрээр илэрхийлж түгээх мөн хүүхдийн бүтээлээр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.
Хамрах хүрээ, насны ангилал
- ЕБС-ийн 5-9 анги
- ЕБС-ийн 10-12 анги
Бүтээлд тавигдах шаардлага
- Бүтээлийн хэмжээ А2-н хэмжээтэй агуулгын хувьд өгөгдсөн сэдэвтэй уялдсан байна.
- Бүтээлийн ар талд өөрийн овог нэр /бүтнээр/, сургуулийн нэр бүлэг /товчлохгүй/, гэрийн хаяг /товчлохгүй/, харилцах утас зэргийг тодорхой бичсэн байна.
Бүтээлийг хүлээн авах хугацаа
- Бүтээлийг 2022 оны 04 дүгээр сарын 20 хүртэл хүлээн авна.
Шагналын сан
Насны ангилал тус бүр
- Нэгдүгээр байр- 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал -400.000
- Хоёрдугаар байр- 1 Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал -300.000
- Гуравдугаар байр-1 Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал -200.000
- Тусгай байр –1 Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал- 100.000
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүрэг, 2-р хороо Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын байр 4-р давхарт хүлээн авна.
Холбоо барих утас: 70124949, 99850240, 99125262
Жич: Уралдаанд ирүүлсэн бүтээлийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинг бууруулах зорилгоор сурталчилгааны материал болгон түгээн дэлгэрүүлэн ашиглах болно.