Шинэ оны эхний өдөр 160 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр нийт 1858 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1592, гэмт хэргийн шинжтэй 71 дуудлага, мэдээлэл байна.

Шинэ оны эхний өдөр хүний биед халдсан 89, хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 97, хулгайн 21, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил илэрсэн бол 160 хүн эрүүлжүүлэгджээ. Тухайн өдөр алба хаагчид гэмт хэргийн шинжтэй 55 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments