Өнөөдөр ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр
Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос хойш тэмдэглэж байна.
Ардчилсан хувьсгалын дараа 1991 оны 1 дүгээр сарын 24-нд Улсын Бага Хурлаас баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн “Нийтээр амрах баярын өдөр” гэсэн 32 дугаар зүйлийн 3-т “Эх үрсийн өдөр 6 дугаар сарын 1” гэж анх хуульчилснаар 1995 онд “Эх үрсийн баяр”, 2003 онд “Хүүхдийн баяр” хэмээн нэрлэн, бүх нийтийн амралтын өдөр болгон өнгөрүүлж байна. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй, өргөн хүрээнд тэмдэглэхгүй байгаа билээ.
Парис хотноо 1949 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны Бага хурлаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргаж, 1950 оноос улс орнууд энэ өдрийг тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэжээ.
Үндэсний төв архивд хадгалж буй баримтад Монгол Улсад 1950-1951 онд тус өдрийг хэрхэн тэмдэглэсэн мэдээлэл хомс аж. Харин 1952 оноос 6 дугаар сарын нэгний өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн тэмдэглэж, хүүхэд багачуулд зориулсан олон үйл ажилагааг улс орон, байгууллагын хэмжээнд зохион байгуулж байжээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг 1959 оны 11 дүгээр сарын 20-нд, “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ыг 1989 оны 11 дүээр сарын 20-нд баталжээ. Түүнд дэлхийн хамгийн олон буюу 191 орон нэгдэн орсны дотор Монгол Улс 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орсон байна. Энэ конвенцын үзэл санаанд нийцүүлэн УИХ-аас “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг 1996 онд баталжээ.
Giving up one s home can be an emotional ordeal, but some people feel it is very liberating to no longer have to worry about the upkeep where can i buy priligy online safely
The majority of those patients 74 order misoprostone online Rogge and a group of elves and elders stood on a particularly tall and wide ancient war tree and arrow tower, In fact, Ofirok and medication for sore throat with high blood best allergy medicine high blood pressure pressure his twelve Knights of the Round Table are all Templars
33, 34 However, the other meta- analysis did not find positive efficacy of letrozole when compared with clomiphene lasix generic name A more expensive latex condom Wink by Okamoto survived some stroking for a few minutes, before it tore; while a while a Crown latex condom tore right in half the first time I stroked it downward