Л.Мөнхбаясгалан: Жагсагчид өөрсдөө буруутай
Төв талбайд 19 дэх өдрөө үргэлжилж буй жагсаалын талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр, “Жагсагчид буруутай. Тиймээ, та нар өөрсдөө буруутай. Анхнаасаа та нар бусдыг ялгаварлан гадуурхаж жагсаалаа эхэлсэн. Талбай дээр ирэх хүмүүсийг айж бэргэтэл тэнэг тэнэг юм их ярьсан. Олны танил, имплүүсэрүүдийг бас хэвлэл мэдээллийг, лайвчдыг, жижиг намын төлөөлөгчдийг ч шууд гадуурхаад элдвээр цоллож эхэлсэн. Уг нь өнөөгийн нийгэмд бүгд л бухимдаж байгаа. Тэд дуу хоолойгоо нэмэрлэх гэхээр өмнөөс нь хажиглаж доромжилсон” хэмээн бичжээ.