ЦЕГ: Тогонд цохиулсан эмэгтэйн биеийн байдал тогтвортой байна

Улаанбаатарт өчигдөр орсон борооны үеэр “Peace mall” худалдааны төвийн ойролцоо явж байсан эмэгтэй тогонд цохиулсан хэрэг гарсан.

Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодруулахад “Баруун мөрнөөс тохой хүртэлх түлэнхийн шархыг боож, салбар эмнэлэгт хэвтүүлэн, зохих эмчилгээ хийж байгаа” гэсэн юм.

Харин ЦЕГ-аас тодруулахад  “Цагдаагийн байгууллагад долдугаар сарын 23-ны өдрийн 16:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн “Пийс молл дэлгүүрийн зүүн талын гадна тогонд цохиулсан хүн байна” гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад 24 настай, эмэгтэй Н нь дэлгүүрийн гадаа орчинд явж байгаад цахилгаан гүйдэлд цохиулж ухаангүй байдалтай Түлэнхийн төвд хүргэгдсэн байна. Одоогийн байдлаар Хохирогч Түлэнхийн төвд хэвтэн эмчлэгдэж байгаа биеийн байдал тогтвортой гэх мэдээлэл ирсэн” гэлээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *