С.Бямбацогт: Төрд бүртгэлтэй суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэр өнгийг солино
Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Тиймээс төрийн машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилснөөр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно.
Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14,000 машин бий. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг.
Харин автобус болон технологийн зориулалттай төрийн машины улсын дугаарын өнгийг солихгүй” гэв.