“Хүнсний хувьсгал”,“Цагаан алт”,“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөнүүдийг цогцоор нь эрчимжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 42 дугаар тоот захирамжаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх, бодлого, арга зүй, удирдлагаар дэмжих, хяналт тавих, холбогдох арга хэмжээний болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мөн хөтөлбөр хоорондын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай ахалж буй бөгөөд тэрбээр ажлын хэсгийн бүрэлдэхүүн, чиг үүрэг болон холбогдох бусад мэдээллийг сэтгүүлчдэд танилцуулав.

Энэ оны 04 дүгээр сараас орон даяар хэрэгжиж эхэлсэн “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 5637 шинэ хоршоо байгуулагдаж, 58000 малчин хоршооны гишүүнээр элссэнээс одоогийн байдлаар нийт 13355 малчин 442 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ.

Цаашид хоршооны гишүүдэд хөрөнгө оруулалтын зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгохтой холбогдуулан зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, нөөц санг бүрдүүлж, хоршооны гишүүн малчдад олгосон хөнгөлөлттэй зээлийн хүүгийн зөрүүг төрөөс хариуцах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг Ажлын хэсгийн ахлагч тодотгов.

Түүнчлэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, холбогдох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, дотоод гадаадын зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт” хөдөлгөөнийг эрчимжүүлэх нь ажлын хэсгийн бас нэгэн зорилт гэдгийг онцолсон юм. 


Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн М.Мандхай, арьс шир, ноос ноолуурын боловсруулалтын түвшин, экспортын хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой зарим тоон мэдээллийг танилцууллаа. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 36 дугаар тогтоолоор  нийт 19 чиглэлийн үйлдвэрлэлийн 428 нэр төрлийн тоног төхөөрөмжийг импортын барааний гаалийн албан татвараас хөнгөлөх жагсаалтыг батлан гаргасан. УИХ-ын гишүүн, УИХ дахь Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай уг жагсаалтад Шинэ хоршоо хөдөлгөөний малчид, хоршоодод шаардлагатай тоног, төхөөрөмжийг нэмж оруулахаар Зарчмын зөрүүтэй санал боловсруулж буй талаараа мэдэгдсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнс, газар тарилан, мал аж ахуйн салбаруудад нийт 308,5 тэрбум төгрөгийн зээл олгосон талаар танилцууллаа. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд үндэсний хэмжээний дээрх гурван хөдөлгөөний хэрэгжилт, үр нөлөө, уялдаа холбоог эрчимжүүлснээр цаашид нэмүү өртгийн сүлжээг цогцоор нь тодорхойлохоос гадна эдийн засгийг төрөлжүүлэх оновчтой шийдэл болно гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч М.Мандхай тодотгож байв

Similar Posts

One Comment

  1. Hello!

    Do you want to become the best SEO specialist and link builder or do you want to outpace your competitors?

    Premium base for XRumer
    $119/one-time
    Get access to our premium database, which is updated monthly! The database contains only those resources from which you will receive active links – from profiles and postings, as well as a huge collection of contact forms. Free database updates. There is also the possibility of a one-time purchase, without updating the databases, for $38.

    Fresh base for XRumer
    $94/one-time
    Get access to our fresh database, updated monthly! The database includes active links from forums, guest books, blogs, etc., as well as profiles and activations. Free database updates. There is also the possibility of a one-time purchase, without updating the databases, for $25.

    GSA Search Engine Ranker fresh verified link list
    $119/one-time
    Get access to our fresh database, updated monthly! The fresh database includes verified and identified links, divided by engine. Free database updates. There is also the possibility of a one-time purchase, without updating the databases, for $38.

    GSA Search Engine Ranker activation key
    $65
    With GSA Search Engine Ranker, you’ll never have to worry about backlinks again. The software creates backlinks for you 24 hours a day, 7 days a week. By purchasing GSA Search Engine Ranker from us, you get a quality product at a competitive price, saving your resources.

    To contact us, write to telegram https://t.me/DropDeadStudio

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *