Мазаалайг “Монголын үндэсний бахархалт амьтан” болгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар дэлхийд нэн ховор, зөвхөн Монголын говьд амьдардаг мазаалайг “Монголын үндэсний бахархалт амьтан” болгохоор болсныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.

Сүүлийн жилүүдэд мазаалайн тоо толгой өсөж байгаа нь сайн мэдээ боловч цаашид өсгөн үржүүлэх, хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж яам үзэж байна.

Мазаалай нь хосоороо болон сүрэглэж амьдардаггүй онцлогтой баавгай бөгөөд хосоороо байгаа нь тун ховор тохиолдол аж. Хамгийн сүүлийн тооллогоор Монголын говьд 52 мазаалай байна гэсэн тооцоо гарчээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *