Малдаа яваад сураггүй болсон 12 настай хүүг эсэн мэнд олжээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн нутаг аймгийн төвөөс зүүн урагш 390 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т орших Дугар хэмээх газраас нэгдүгээр сарын 20-ны 15:00-16:00 цагийн орчим бага насны хүүхэд явганаар малаа хариулж яваад сураггүй болжээ.

Энэ тухай мэдээллийг нэгдүгээр сарын 21-ний 02:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан очиж, орон нутгийн иргэд 12 настай хүүг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Нэгдүгээр сарын 21-ний өдрийн 12:50 цагт Эрдэнэ сумын Өлзийт багийн Хайрцагийн тал гэдэг газар буюу гэрээс баруун тийш 50 км-т газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *