102 хүүхэдтэй Уганда эрийн бахархал нь одоо зовлон болон хувирчээ

Африк тивийн Уганда улсад 12 эхнэр, 102 хүүхэд, 578 ач, зээтэй эр амьдардаг тухай олон улсын хэвлэлүүд олж мэдээлжээ. Одоо 68 настай Муса Хасахя Касера ихэнх хүүхдүүдийнхээ нэрийг мэддэггүй гэнэ.

“Эхэндээ бахархал, инээд наргиа байсан бол одоо зовлон болж хувираад байна. Эрүүл мэнд минь муудаж, хоёр акр хүрэхгүй талбайтай газраараа гэр бүлээ тэжээж дийлэхгүй боллоо. Үүнээс болоод хоёр эхнэр маань салж явсан” гэж зүүн Угандагийн Бугиса тосгонд амьдардаг тэр өөртэй нь уулзсан сэтгүүлчид ярьжээ.

Энэ шалтгаанаар эхнэрүүд нь сүүлийн үед жирэмслэлтээс сэргийлэх эм хэрэгсэл ашигладаг болсон байна. Одоо Хасахя ажилгүй, харин гэр бүлийг нь сонирхохоор ирсэн жуулчдаас бага хэмжээний орлого олдог болжээ.

“Эхнэрүүд маань жирэмслэлтээс хамгаалах эм хэрэглэдэг болсон. Хариуцлагагүйгээсээ болж, тэжээж дийлэхгүй олон хүүхэдтэй болсон алдаанаасаа сургамж аваад одоо дахин хүүхэд нэмэх бодолгүй болсон” гэж тэр ярьсан байна.

Хасахя анхны эхнэртэйгээ 1972 онд буюу 17 настайдаа гэрлэж, дараа жил нь анхны хүүхдээ төрүүлж байжээ.Тухайн үедээ мал, махны худалдаачин байсан, боломжийн амьдралтай түүнд тосгоны айлууд охиноо өгөх хүсэл сонирхолтой байжээ. Зарим нь бүр 18 хүрээгүй жаахан охидоо гэрлүүлдэг байсан гэнэ.

WATCH: Ugandan man with 102 children and 12 wives blames economy for struggling to look after his family

 

Уганда улсад 1995 оноос насанд хүрээгүй хүнтэй гэр бүл болохыг хориглож эхэлсэн ч шашны уламжлалын дагуу олон эхнэртэй байхыг зөвшөөрдөг. Одоо Хасахягийн хүүхдүүд 10-аас 50 хүртэл настай бол хамгийн залуу эхнэр нь 35 настай юм байна.“Анхны болон сүүлд төрсөн хүүхдийнхээ нэрийг л санадаг. Хүүхдүүдээ ялгаж танихад ээжүүдээс нь туслалцаа авахад хүрдэг нь хэцүү” гэж тэр ярьжээ. Зарим эхнэрүүдийнхээ нэрийг ч санахгүй болсон тул тэр сүүлд бага сургуулийн багш, 30 настай хүүгийнхээ тусламжтайгаар гэр бүлийн бүртгэл хөтлөх болсон гэнэ.

Хасахя бас гэр бүлийн дотоод асуудлаа шийдэхийн тулд сард нэг удаа хуралддаг болжээ. Гэхдээ 4,000 орчим хүнтэй Бусига тосгоны эрх баригчид Хасахяг сайн эцэг бөгөөд хүүхдүүд нь ямар нэг хэрэг төвөгт орооцолддоггүйг магтан ярьсан байна.

Бусига тосгоны оршин суугчдын ихэнх нь бага хэмжээний газартаа цагаан будаа, кофе тариалж, үхэр өсгөж амьдардаг гэнэ.Хасахягийн гэр бүлийнхэн тосгоныхоо айлуудын ажил, амьдрал ахуйд туслах замаар хоол хүнс, хэрэглээний мөнгөө олдог ажээ.

Эх сурвалж: AFP

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *