СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 31-Р ХОРООНД 250 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд 250 хүүхдийн хүчин чадалтай 306-р цэцэрлэг бүрэн ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Цэцэрлэгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгуулах асуудал 2019 оноос багагүй саад бэрхшээлтэй тулж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн удирдлагууд шат шатандаа идэвхтэй хамтран ажилласныг тэмдэглэх нь зүйтэй.