ҮЙЛ ЯВДАЛ: “Бидэнд баярлах шалтгаан алга” Шинийн нэгний өглөө төв талбай дээр эсэргүүцэл илэрхийлэх талаар иргэд мэдээлнэ
Хоёрдугаар сарын 14-ний өдөр болох үйл явдлын тойм:
09.30 цагт: МУИС-ийн төв номын санд: Улаанбаатар хотноо болох “Цэвэр агаар:Дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг угтан “Агаар нэг хакатон-2023”-ны эцсийн шалгаруулалт болно. Утас:7011-1501.
09.30 цагт: Төрийн ордонд: Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж, шийдвэрлэх “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын II үе шатны санал асуулга эхэлнэ.
11.00 цагт: Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлаж, Монгол Улсын шүүхийн ажиллагааны нэгдсэн дүн мэдээ, шийдвэрлэлтийн талаар танилцуулна. Утас 9908-0827, 9898-0404.
11.30 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд: Мөхөлд орсон хуш модны самрын хулгай буюу дүрэм журамгүй бизнесийн талаар “Тэнгэрлэг Монгол” ТББ-аас мэдээлнэ.
“ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд:
11.30 цагт: Иргэний хөдөлгөөний төлөөллөөс Үндсэн хуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Баянхонгор аймгийн Заг суманд соёлын үл хөдлөх дурсгалууд болон Загийн голын сав газарт экологийн тэнцвэрт байдал алдагдаж буй талаар Заг сумын иргэдийн төлөөлөл мэдээлнэ.
12:30 цагт: “Бидэнд баярлах шалтгаан алга” Шинийн нэгний өглөө төв талбай дээр эсэргүүцэл илэрхийлэх болсон талаар ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийнэ.