375 барилгыг дулаалж, засварлана

ХБНГУ-ын “НАМА Фасилити” байгууллага, Барилга, хот байгуулалтын яам /БХБЯ/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ хамтран нийслэл дэх угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулах “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд төслийн түнш байгууллагууд болох БХБЯ, УБЗАА, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нар хэрэгжүүлэлтийн гэрээг байгууллаа. Мөн Төслийн удирдах хороо 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн төлөвлөгөөг батлав.

 

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Угсармал барилгын дулаан алдагдлыг бууруулах төсөл нь шинжлэх ухааны үндэслэл сайтай, өргөн цар хүрээг хамарсан, техник технологийн ухаалаг шийдлийг ашигласан онцлогтой, чухал төсөл. Төслийг хэрэгжүүлэхэд байгууллагууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Уг төсөл богино хугацаанд, үр дүнтэй хэрэгжинэ гэж найдаж байна” хэмээсэн юм.

 

Нийслэлийн хэмжээнд угсармал барилгуудад дулаан, техникийн шинэчлэл хийх “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” НАМА дэмжлэгт төсөл 2026 он хүртэл хэрэгжинэ. Энэ хугацаанд нийт 375 барилгыг дулаалж, засварлахаар төлөвлөжээ. Барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлт, үр ашиг бий болгох зорилготой уг төслийн хоёр дахь үе шат 2023 оны сүүлчээр эхэлж, 50-60 угсармал барилгыг сэргээн засварлах юм.

Similar Posts

One Comment

  1. Кино үйлдвэрийн оросын 9 – н давхарууд зарим нь их муухай харагддаг. Онгойсон нүх шиг л цонхнууд нь хотын өнгө үзэмжинд их нөлөөлдөг шүү.Зарим нэгийг нь зассан юм шиг байгаа юм. Сэтгэл гаргаад сайхан засвар дулаалга хийчихвэл сайхан ш дээ. Сайхан төсөл хэрэгжих гэж байгаа юм байна. Амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *