Ч.Номин: Соёл урлагийнхны цалинг нэмнэ, Ө.Уянга та ашиг сонирхлын шаардлага тавьж болохгүй
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид цалингаа нэмүүлэх шаардлага тавин өнөөдөр /2023.05.17/ Соёлын яамны гадаа жагсч байгаа юм. Тэгвэл сайд Ч.Номин урлагийн салбарын төлөөллүүдтэй уулзаж байна. Тэрбээр:
“Цалин хөлсний асуудлыг нэмнэ. Мэргэжлийн урлагийн байгууллагын бодлогын асуудлыг зохицуулалт хийнэ. Дуурийн теарт тусгайлан хүсэлт ирсэн. Дуурийн театрын байгууллагынхнаас ирсэн хүсэлтийг дахин шалгуулна. Ө.Уянга гавъяат нэр цохож, хэн нэгнийг ДБЭТ-ийн удирдлагын албан тушаалд тавих шаардлага тавьж болохгүй. Ийм ашиг сонирхлын зөрчил байж болохгүй. Яамд ирсэн албан ёсны гарын үсэгтэй өргөдөл, хүсэлтийг албан ёсоор шийдвэрлэж, хариуг өгнө” гэв.