Г.Дамдиннямыг БСШУС-ын байнгын хорооны даргаар томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар томилогдсон тул тус Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн. Иймээс УИХ дахь олонхын бүлгээс тус Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.

Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байхгүй байсан тул санал хураалт явуулахад 85.2 хувийн саналаар дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн учир УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг Байнгын хорооны даргаар сонголоо.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *