Цэрэг амиа алдсаныг эсэргүүцэн нүцгэлсэн залууг БАРИВЧИЛЖЭЭ

Иргэн Г.Мөнхжаргал хугацаат цэргийн албан хаагч зодуулж амиа алдсаныг эсэргүүцэж, талбайд хувцсаа тайлан, өөрийн Фэйсбүүкээр дамжуулан лайв бичлэг хийж, үзэл бодлоо илэрхийлжээ. Гэтэл цагдаагийн албан хаагчид түүнийг баривчилсан байна. Одоогийн байдлаар түүнийг СБД-ийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг авч, шалгаж байна.

Тэрбээр “Цэрэг амь насаа алдсантай холбогдуулан би энд лайв хийж бүтэн цаг цээж нүцгэн зогсоно. Хүний амийг үнэлдэг яасан их мөнгөтэй юм? Би хүүгээ цэрэгт явуулна гэхээс эмээж байна. Цэрэгт хүнийг үхтэл зодчихоод эцэг эхэд нь таван жилийн цалингийн мөнгө өгнө гэж ярьж болохгүй биз дээ. Төр засаг нь чив чимээгүй байна. Үүнийг би эсэргүүцэж байна.

Дайнд яваад амиа алдсан бол хамаагүй. Эх орон, хайртай хүмүүсийнхээ төлөө амиа зольдог. Нэг жилийн цэрэг ийм яргатай байж болох уу? Ямар аймшигтай юм бэ? Ийм зүйл болчхоод байхад яагаад хэн ч дуугарахгүй байгаа юм?” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *