Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг шинэчлэх сайдын тушаал гарчээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж, Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх хураамжийг шинэчлэн тогтоосон байна. Улсын тусгай хамгаалалттай газрыг:

  • Дархан цаазат газар
  • Байгалийн цогцолбор газар
  • Байгалийн нөөц
  • Байгалийн дурсгалт газар хэмээн дөрөв ангилдаг.

Улсын тусгай хамгаалалттай газарт нэвтрэх иргэнээс 300 төгрөг, автомашинаас 500 төгрөгийн хураамж авах тариф 1995 оноос өнөөг хүртэл хэрэгжжээ.

Салбарын сайдын тушаалд иргэн болон автомашинаас дээрх ангиллаас хамаарч 1000-5000 төгрөгийн хураамж авахаар тусгасан байна. Уг тушаал хараахан хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээгүй ба ХЗДХЯ-наас санал авахаар хүргүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *