Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зээлээ төлөөгүй 6092 зээлдэгчийн мэдээллийг “ШИЛЭН” ажиллагаагаар ил болгоно
ХХААХҮЯ-ны харьяанд байдаг Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах санг нэгтгэж Хөдөө аж ахуйг дэмжих санг байгуулсан. ХААДС-гаас зээл авчихаад төлөхгүй байгаа 6092 зээлдэгчийн авсан зээлийн хэмжээ, төлөх ёстой огноо, хуваарийг өнөөдөр Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нийтэд зарлана.
Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “ШИЛЭН” ажиллагааны хүрээнд бүх сангийн мэдээллийг ил болгох бөгөөд эхнийх нь ХААДС юм. Олон тэрбумын өр, авлагатай ХААДС-г корпораци болгох хуулийн төслийг сайд Х.Болорчулуун УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.
Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр ХААДС-д эргэн төлөгдөх ёстой 200 гаруй тэрбум төгрөгөөс 70-80 тэрбум төгрөг нь зориулалтын дагуу зарцуулагдсан, эргэн төлөгдөх боломжтой гэх тооцооллыг ч хийжээ.