Монголд айлчилж буй Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда гэж хэн бэ
А́нджэй Себа́стьян Ду́да (Andrzej Sebastian Duda) 1972 оны 5 дугаар сарын 16-нд Краков хотод төрсөн. 2015 оны 5 дугаар сарын 24-нд Бүгд Найрамдах Польш Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдож 2015 оны 8 дугаар сарын 6-нд албан ёсоор тангараг өргөж үүргээ гүйцэтгэж эхэлсэн (2020 онд дахин 5 жилийн хугацаатай улиран сонгогдсон). Польшийн “Эрх зүй, шударга ёс” улс төрийн намын гишүүн.
НАМТАР
1991-1996 онд Краков хотын Ягелонийн Их сургуулийг эрх зүй, захиргааны мэргэжлээр төгссөн. 1997 оны 2 дугаар сараас төрөлх сургуульдаа багшилж бөйгаад 2005 онд Эрх зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ.
2006-2007 онд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн орлогч, 2008-2009 онд Л.Качински Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч даргаар ажиллаж байсан.
2011-2014 онд “Эрх зүй, шударга ёс” намаас нэр дэвшиж Сеймын гишүүн болсон. 2014 оны 5 дугаар сараас Европын парламентад Польш улсаа төлөөлхөөр сонгогдож Сеймын гишүүнээ орхисон бөгөөд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ Евро парламентад улсаа төлөөлжээ.
Тэрээр 2015 оны 5 дугаар сарын 10-нд Польшийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж 34,76 % хувь авч Ерөнхийлөгч Б.Коморовскитай хоёрдугаар шатанд өрсөлдөх болсон. Хоёр долоо хоногийн дараа 5 дугаар сарын 24-нд болсон хоёрдугаар тойрогт сонгогчдын 53% хувийн саналыг авч Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
2016 оны 5 дугаар сарын 20-нд А.Дуда 1944-1989 оны коммунизм эсвэл өөр тоталитар дэглэмийн хүмүүсийн нэрээр гудамж, талбай барилга байгууламж болон бусад нийтийн байгууламжийн сурталчилан нэрлэхийг хориглох тухай хуульд гарын үсэг зурсан.
2017 онд А.Дуда “Хүнд хэцүү өнгөрсөн үеийн үнэнийг хүлээн зөвшөөрөх, тэр дундаа 1930-аад онд Зөвлөлт засгийн зүгээс Польшуудыг устгасан” гэдгээ хүлээх нь Орос-Польшийн харилцаа сайн байх урьдчилгаа нөхцөл гэжээ.
2020 онд дахин хоёрдахь удаагаа сонгуульд оролцож 51,03 % санал авч Ерөнхийлөгчөөр 5 жилээр сонгогдсон. 2020 оны 8 дугаар сарын 6-нд Анджей Дуда-гийн Тангарга өргөх ёслол болсон байна.