“Дугуйн зам дагуу дэлхийн хаана ч байхгүй төмөр хашаа барьлаа” гэх асуудлын мөрөөр…

Амарч зугаалах, спортоор хичээллэх зам талбай хомс нийслэлчүүдэд ганц гялтайх ажил хийгдсэн нь дугуйн зам. Гэтэл сүүлийн өдрүүдэд  “дугуйн замын  хажуугаар стандарт бус  хайс, хашлага барьж байна” гэх шүүмжлэл  өрнөж Монголын дугуйн холбооноос “стандарт бус төмөр хашлага барихаа зогсоохыг шаардан нийслэлийн Захирагчийн ажлын албанд албан ёсоор ханджээ. Дугуйн холбооны мэргэжлийн тамирчдын зүгээс “дугуйн зам дагуу хашлага барих ямар ч шаардлагагүй, мал хашиж байгаа мэт үргүй зардал гаргаж байна” гэж үзэж байгаа юм.

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастертөлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлынхүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 кмурттай дугуйн замыг найман байршилд байгуулахаартөлөвлөсөн.

Эл ажлын нэг хэсэг болох Маршалын гүүрнээс Улиастайнгүүр хүртэл 7.1 км-ийн урттай, 3 метрийн өргөнтэй стандартдугуйн зам юм. Үндсэн замын ажил дуусч дугуйтай, явган иргэд  зорчиж байгаа ч зогсоол, зориулалтын ОО, хогийн цэг, гэрэлтүүлэг, камерын ажил  дуусаагүй байгаа юм.

Манай редакци мэргэжлийн салбарынхны  шүүмжлэлдөртөөд буй шинэ дугуйн замын төмөр хашлага тойрсон  асуудлыг сурвалжиллаа.

ДУГУЙН ЗАМ ДАГУУ БАРЬЖ БАЙГАА ТӨМӨР ХАШЛАГА СТАНДАРТ БУС ” 

Монголын дугуйн холбоо“-ны Ерөнхий нарийн бичгийн дарга З.НаранЭнэ замд хашлаганы ямар ч шаардлага байхгүй. Нэг урсгалын зам нь 1.5 метр болохоорхоёр дугуйтай иргэн зэрэгцэж явахаар дугуйны гар замынирмэгээс 40 см илүү гардаг. Харин энэ замд ингэж явахболомжгүй. Зөвхөн нэг эгнээгээр зорчиж болохоор байна. Дэлхийн хаана ч байхгүй зүйлийг Монголд хийгээд байгаань хачирхалтай.

Энэ үүднээс Бид Нийслэлийн Захирагчийн албанд албанбичиг хүргүүлсэн. Мэргэжлийн хүний хувьд хэлэхэд, хашлага барьж болох ч ингэж замруу тулгаж болохгүй. Нэгметрийн зайтай барих ёстой.

Тэгсэн атлаа маш өндөр өртөгтэй. Улсын хамгаалалттайгазрыг хамгаалах хэрэгтэй байгаа бол тэрийг л хашаалаххэрэгтэйгээс биш, дугуйчдыг хаших шаардлагагүй. Холбогдох албаныхан үүнийгээ зогсоохгүй бол бид нардугуйчдаа уриалан жагсаал хийнэгэлээ

Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс тус замын ажлыг 100 хувь гүйцэтгэгч  “Алтай Рөүдкомпанийнудирдлагатай холбогдон мэдээллийг авлаа.

 

 Алтай Рөүдкомпанийн захирал Д.Ганзориг: Бидзөвхөн зургийн даалгаврын дагуу л ажлаа хийсэн. Хотбайгуулалт хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэнгээсзураг нь батлагдан, Нийслэлийн захирагчийн ажлыналбанаас захиалгатай, цэвэр усны хамгаалалтын бүсэд  туулголын хойд эрэг дагуу даланг ашиглан барьсан дугуйн замюм. Манайх гүйцэтгэгч компани. Нийт ажил 70 гаруйхувьтай явж байна.

1-дүгээр ажил нь Сэлбэ гол, Туул голтой нийлж буй далан, гүүрэн байгууламж, 7.1 км дугуйн зам юм.

2-дугаар ээлжийн ажилд гурван цэг дээр амралтын цэгбайгуулах, амралтын цэг тус бүрд сөөг бут, ургамалтай, автомашины зогсоолтой, явган зорчих зам, амралтын талбайтай, сүүдрэвч, хоёр худалдааны цэг, хогийн сав гэх мэтчилэн. Мөн гэрэлтүүлгийн ажил бий. Нийт 17 цэгткамержуулалтын ажил хийж байна. Энэ бүх ажлуудцаанаасаа зураг төсөл нь батлагдсан байсан.

ЗӨВХӨН НЭГ ТАЛД НЬ ХАШЛАГА ХИЙХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН 

 

 

Энэ нь үерийн далан ашиглаж хийсэн зам юм. Хэрвээүерийн далангийн хажууд хийвэл тусгай хамгаалалтынбүсрүү орно. Энэ далан нь нийт 7.1 км замынхаа 80 гаруйхувьд нь 3 метрээс өндөр далан бий. Энэ дээрээс дугуйунаж сураагүй хүмүүс унаж бэртэх эрсдэлтэй. Мөн иргэдцэвэр усны хамгаалалтын бүсрүү орж архи ууж байна. Доошоо бууж бие засч байна. Эдгээр асуудлаас урьдчилансэргийлэх үүднээс хаалт хийсэн болов уу гэж бодож байна.

Энэ хаваржингаа л хүмүүс биднийг шүүмжиллээ. Тиймээсбид захиалагчидтайгаа ярилцаад, гүйцэтгэгч компанийнтөлөөлөл, УСУГ-ийн удирдах газар гэх мэт мэргэжлийнхолбогдох хэд хэдэн байгууллага хуралдсанҮүний үндсэндээр хашлагыг замын зөвхөн хойд талын хэсгээрбарихаар болж байна. Харин Туул голтой ойртож буй 4 цэг бий. Тэр хэсэгт хоёр талаар нь хийнэ. Улмаар хоёртал тус бүрт 5.5 км буюу нийт 11 км хашлага хийхбайснаас зөвхөн цэвэр усны худагтай талд л хийж 30-40 хувь танасан

 

 

Далан дээр хийж байгаа тул стандарт алдагдаж байна. Автозам дээр тавьдаг хаалт тавьж байна гэсэн гомдол ирсэн. 3 метрийн өндөр далан дээрх зам дээр дугуйтай иргэдээсгадна, явган хүмүүс ч явна. Тэднийг эрсдлээс хамгаалжхаалт хийх нь зөв гэж бодож байна. Энэ зам гэрээний дагуудолдугаар сарын 1-нд ашиглалтад орнохэмээв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *