Шинээр 513 тохиолдол батлагдаж, НАЙМАН хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд PCR шинжилгээ авснаас 513 шинэ халдварын тохиолдол батлагдаж, нийт тохиолдлын тоо 49902 боллоо.
Шинээр илэрсэн халдварын 462 нь Нийслэл Улаанбаатар хотоос илэрсэн бол 52 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.
Эдгэрч гарсан 805 хүн нэмэгдсэнээр нийт эдгэрэгсдийн тоо 44391 болсон байна.
Харамсалтай нь 8 хүн нас барж, халдварын улмаас нас барагсдын тоо 235 болон нэмэгдлээ.