Ч.Ганжавхлан: Муусайн яргачин новш нартай үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хатуухан тэмцэцгээе эрчүүд ээ

“Ид шидийн орон”-ыг санаачлагч Ч.Ганжавхлан гуравдугаар сарын 18-нд хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагсахыг уриалжээ.

Тэрбээр: “Мартахгүй давтахгүй хөдөлгөөн 03.18. Бүх эрчүүдийг, аавуудыг уриалж байна. Ирээдүйн аав, Монгол улсын үнэт эрдэнэ болсон гуравхан настай бяцхан хүү бяцартлаа зодуулаад, нэмж хүчирхийлүүлээд 3 дахь хоног дээрээ ухаангүй сэхээнд байна.

Шулуун гэдэсний хүнд гэмтэл бяцрал гээд хүчингийн хэргээр нэмж шалгагдаж байна, гуравхан настай хүүхэд шүү дээ яаж санаанд нь багтаж байна аа. Хэдхэн хоногийн өмнө нэг хүү зүгээр л тогонд цохиулаад нас барчихлаа.

Маралмаагийн гэх хэрэг торгуулиад л дууслаа. Өөр бүр ч аймшигтай хэргүүд мэдэгдэх ч үгүй өнгөрч байна. Бид мартдаг тийм учраас алдаагаа давтдаг. яргачин новш нартай үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө хатуухан тэмцэцгээе эрчүүд ээ. Эр хүн гэдэг хүч чадал, уур бухимдлаа хүүхдийг, эмэгтэйчүүдийг хүчирхийлж байгаа новш нарт гаргацгаая !

Илээд өнгөрөх биш хатуухан ухамсрын шанаа өгцгөөе ! Хууль эрхзүйн орчин дутуу зүйл байвал шаардаж батлуулья, чангалья ! Хүүхдийн төлөө ямар ямар газар, фонд, ийм зүйл дээр бүлх залгисан мэт чимээгүй суудаг УИХ гишүүд, тэднийг сэртэл нь тэмцэцгээе ! Дахиж ийм зүйл сошиалаар шээрлэж суудаг байхаа больцгооё ! Дор бүрнээ орц орцондоо, гудам гудмандаа сайн дурын хүүхэд хамгаалагч болцгоож энэ асуудалд цэг тавьцгаая ! Хүүхдийн хүчирхийллийн эсрэг ард түмний онцгой байдал түгшүүр зарлаж олноороо нэгдэцгээе ! Мартсан учраас давтдаг” гэжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *