Шатахуун тээвэрлэж явсан автомашин осолджээ

Увс аймаг, Тариалан сумын Мянган 3 дугаар багийн “Тээлийн гүүр” гэдэг газар шатахуун тээвэрлэгч автомашин автозамын хажуу руу унаж осолдсон байна.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, ажилтнууд очиход Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын чиглэлд зорчиж явсан 40 тонн шатахуунтай “Хово ZZ5317” загварын автоцистерн /3 зорчигчтой, цистерний чиргүүлтэй/ автозамын хажуу руу унаж 10 тонн орчим шатахуун асгарсан байсныг 4 цаг 19 минут ажиллаж бороожуулалт, саармагжуулалт хийж, үлдэгдэл шатахууныг автоцистернд юүлэн авто өргөгчөөр татаж босгожээ.

Мөн уг автоцистернд зорчиж явсан иргэн У/33 настай эрэгтэй/, Х/33 настай, эрэгтэй/, Д /33 настай, эмэгтэй/ нарыг Эмнэлгийн байгууллага авч явсан байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments