|

Өндөг шидэж, Боловсролын сайдын биед халдсан А.Отгонбаатарыг 7-30 хоног баривчлах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ

“Үнэн ба зөв” намын дарга асан А.Отгонбаатар өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр /2024.09.17/ Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүн рүү өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.

Улмаар тус зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байсан юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Боловсролын сайд П.Наранбаяр руу өндөг шидэж, танхайрсан А.Отгонбаярыг зөрчлийн хэргээр шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

Ингэхдээ А.Отгонбаярт Зөрчлийн тухайн хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэхээр болжээ. Харин А.Отгонбаяр нь өдгөө зөрчлийн хэрэгтэйгээ танилцаж, гарын үсэг зургаас зайлсхийж байгаа аж. Хэрэв түүнийг дуудсан цагт удаа дараа ирэхээс зайлсхийвэл шүүхийн дуудах хуудсаар албадан ирүүлж, зөрчлийн хэрэгт нь гарын үсэг зуруулж, хэргийг шүүхэд шилжүүлэх юм байна.

Эргэн сануулахад, Үнэн ба Зөв намын дарга асан А.Отгонбаатар нь “Багшийг 45 хоногийн курсээр бэлдэж, багш мэргэжлийн үнэлэмжийг унагааж байна” хэмээн эсэргүүцэж, Боловсролын сайд руу өндөг шидэж, биед нь халдсан байдаг. Энэ үеэр Боловсролын сайдын зөвлөх Т.Отгонбаатар нь А.Отгонбаатарын үйлдлийг зогсоох гэж хоёр ч удаа цохиод авсан байдаг. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд ийнхүү танхайрсан үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан тул уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд П.Наранбаяр сайд гомдол гаргаагүй байдаг юм. Гэсэн ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгадаг зохицуулалттай тул энэ үүргийнхээ дагуу тус хэрэгт шалгалтын ажиллагаа явуулсан байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *