7 давхрын өндрөөс лифтний хонгил руу бага насны хүүхэд унаж амь нас нь эндсэн хэрэг гарлаа

Өнөөдөр /2022.01.26/ Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт 18 цагийн үед 3-4 орчим насны хүүхэд орон сууцны эвдэрсэн лифтний хаалга налснаас 7 давхраас лифтний хонгил руу унаж амь нас эрсэдсэн хэрэг гарлаа.

Тухайн байрны лифт сүүлийн хэдэн сар хаалгагүй онгорхой шахуу байдалтай байсан бөгөөд засч янзлуулахаар СӨХ-д хандсан ч засаагүйгээс өнөөдөр ийм байдалд хүрчээ. Хохирогч аав ахын хамт явж байсан гэх мэдээллийг эх сурвалж хэллээ.

Одоогоор хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *