Сэтгүүлчдийг ална хэмээн сүрдүүлсэн Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн ажлаас нь чөлөөлжээ

Сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн улс төрч Ё.Отгонбаярын зүй бус үйлдэл анхаарлын төвд ороод буй. Тэрээр  уг үйлдэлдээ уучлал гуйсан ч сэтгүүлчид энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр өнгөрсөн оны 10 дугаар сард томилогдсон. Гэхдээ тэрээр Ерөнхий сайдын бус МАН-ын даргын ажилд нь зөвлөж ирсэн юм. Тэгвэл түүнийг ёс зүйгүй үйлдэл гаргасан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 

Ё.Отгонбаярын хувьд 2017 оноос хойш Элчин сайдаар томилогдсон бөгөөд өнгөрсөн хавар Ерөнхийлөгч асан Х.Баттулга түүнийг эргүүлэн татах зарлиг гаргасан. УИХ-аар уг асуудлыг хэлэлцэж Элчин сайд Ё.Отгонбаярыг эргүүлэн татахаас татгалзсан боловч тэрээр өөрөө хүсэлтээ гаргаж Элчин сайдын албаа өнгөрсөн зун хүлээлгэн өгсөн билээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *