ТЭРСЛҮҮ ҮГ: Хормойн донтой хүүхэн, хомхой зантай эрд хүүхэд даанч АХАДНА, эхлээд хүн бол!
Хүссэн хүн нь хүүхэдтэй болоод, хүсэхээ байхаараа эсвэл хариуцлагаас халшрахаараа буцдаг сонголт хүүхэд биш. Өөрсдөө том хүн болж төлөвшөөгүй, хүүхэд зангаасаа салаагүй залуус хүүхэдтэй болж, өөр нэгэн хохирогчийг бүтээдэг тогтолцоо монголд л газар авч гаарлаа. Дэлхийн бусад орнуудад хүүхдийг дагаад хариуцлага, төдий хэрээр улс орны халамж анхаарал нийлснээр аз жаргалтай иргэнийг бүтээдэг.
Гэтэл манайд энэ байдал таг эсрэгээрээ. Зарим эмэгтэйчүүд, залуус ухаан бүрэн суугаагүй өсвөр настнаас долоон дор сэтгэхүй, сэтгэлийн тэнхээгүй, аливааг даван туулах байдалгүй хэр нь хүүхдийн тухай ярилцацгаадаг болж. Бүр хүүхдээ хаа хамаагүй таарсан хүндээ харуулж үлдээх, аль эсвэл гэртээ цоожлоод явдаг байдал ихэслээ. Алийн болгон амьдрал хүнд, ажиллахгүй гээд яах вэ гээд буруу бүхнийг бусад руу чихэх вэ.
Хүүхэдтэй болсон бол дагаад хариуцлагаа ухамсарладаг байя. Эхлээд хүн больё. Дараа нь хүүхэдтэй болцгооё!
Хормойн донтой гэчий. Монгол хүүхнүүд аягүй дураараа болсны шинж Арабын оронд бол нөхрөөсөө өөр хүнтэй явалдвал гудманд зогсоож бгаад чулуугаар шидэж алдаг хуультай. Өөр эртэй явалдах байтгуай хар ч болохгүй!
Чам тэнэг дэлхийд төрсөн нь харамсалтай.