Баяр наадмын амралтын үеэр 850 мянга орчим машин хөдөө орон нутагт зорчжээ
Долдугаар сарын 7-16-ны хооронд хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн талаарх мэдээллийг Зам тээврийн хөгжлийн төвөөс өглөө.
Хөдөө орон нутгийг зорьсон тээврийн хэрэгслийн тоо:
Эмээлтээр 114,979
Түргэнээр 39,878
Хоолтоор 43,744
Налайхаар 79,584
Хөшигтөөр 60,142 авто машин гарсан байна.
Харин аймаг хооронд 505089 тээврийн хэрэгсэл зорчжээ.
Баяр наадмын амралтын үе буюу 10 өдрийн хугацаанд нийтдээ 843416 автомашин хөдөө орон нутагт зорчсоноос 338327 нь Улаанбаатар хотоос гарсан байна.
Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос хийсэн судалгаагаар энэ жил 7, 8 дугаар сард нийт 860-883 мянган дотоодын жуулчин Монгол орноор аялж багадаа 211.9-220.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн эргэлт үүсгэнэ гэсэн тооцоо гараад байгаа юм.