Я.Содбаатар: Улс төрийн намууд нийгмийн хөгжлөөс хоцрогдсон

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр: “Улс төрийн намуудын санал 80 хувьтай нэгдсэн гэж ойлгож байгаа. Тийм ч учраас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Монгол Ардын намын бүлэг энэ хуулийг дэмжсэн. Намын бүлэг бол энэ намын нэгжийн байгууллага. Гэхдээ Монгол Ардын байр сууринаас хандах юм бол зарим зүйл дээр санал нэгдэхгүй байгаа гэж намын удирдлага хэлсэн. Жишээ нь улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзахыг дэмжихгүй байгаа. Мөн улс төрийн намуудад төсвөөс санхүүжилтийг нийтлэг олгохтой санал нэгдэхгүй байгаа нь үнэн. Өнөөдөр улсын төсвөөс авдаг хувийг тооцвол хөдөлмөрийн хөлсийг 0.5 дахин оруулсан. Хандивыг гэхэд эцсийн өмчлөгчөөр тооцож нэг хуулийн этгээд жилд 27 орчим сая төгрөг өгдөг байхаар оруулсан. Энэ том намын хувьд цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл гарна. Гэхдээ эрх барьж буй Монгол Ардын намаас эхлээд парламентад суудалгүй бүх нам улс төрийн нам гэдэг институтийнхээ хувьд төлөвших ёстой. Тэгэхгүй бол улс төрийн намууд нийгмийнхээ хурдаас хоцрогдож байгааг хатуу хэлэх хэрэгтэй” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *