Л.Энх-Амгалан: Их дээд сургууль уян хатан нөхцөлөөр сар бүрд төлбөрөө авч байх ёстой

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан хувьсах зардал болон сургалтын төлбөрийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

Бүх шатны төлбөртэй сургуульд суралцагчын сургалты төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх, буцаан олгох журам баталлаа. 10 саяас дээш төлбөртэй сургуульд олгодог хувьсах зардлыг хоцрогдол арилгах хөтөлбөрт зарцуулна.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Их дээд сургуулиудын хувьд:
-Төлбөрийн уян хатан нөхцөлөөр сар бүрд төлбөрөө авч байх ёстой.
-Хичээл сонголт баталгаажуулахад урьчдилсан төлбөр шаардахгүй цуцлахгүй байх.
-Анги дэвших  болон төгсөлтийн шалгалт, дипломыг хамгаалалтад оруулах
-Дадлага хийлгэх боломжийг олгох
-Дотуур байрны төлбөрийг нь буцааж олгох, дараагийн төлбөрт шилжүүлэх чиглэлээр журмын хэрэгжилтийг хангаж ажилласан.

Өнөөдөр Монгол Улсад  88 их,дээд сургуульд 148,200 оюутан суралцаж байна

Төрөөс цахилгааны төлбөр, нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлсөн. Тиймээс сурагчдийн төлбөрийг хөнгөлөх асуудлыг зөвшилцлөө.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *