ҮЙЛ ЯВДАЛ: “Ногоон хот-Иргэний оролцоо” аян эхэллээ
Тавдугаар сарын 11-ний өдөр болох үйл явдлын тойм:
10.00-11.30 цагт: “Үндэсний цахим ном зүй” хэлэлцүүлэг болно. Утас: 7011-2397, 8850-3508, 9904-6963.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа авч чадалгүй зодуулж амь насаа алдсан монгол иргэний талаар иргэн Б.Ариунзул мэдээлэл хийнэ.
11.40 цагт: Мод тарих Үндэсний өдрүүдийг нийслэлд “Ногоон хот-иргэний оролцоо” уриан дор зохион байгуулна.
14.00 цагт: Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Балжинямын “Анхаар мотор” үзэсгэлэн нээгдэнэ.