Ц.Анандбазарыг Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх асуудлыг шалгаж байна

Нийслэлийн прокурорын газраас “Иргэн Б.Сүндэръяагаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гаргасан УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбогдох гэмт хэргийн талаарх гомдолд Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа талаар мэдэгджээ.

Уг гомдлыг тус албаны Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс  шалгаж байгаа юм. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын зүгээс  Б.Сүндэръяа нь нэр хүндэд халдаж байна гэсэн гомдлыг бас гаргасан. Цагдаагийн байгууллагаас эдгээр гомдлуудыг нэгтгэн шалгаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг 19 хүртэл хоногийн хугацаанд шалгадаг. Одоогоор уг хуулийн хугацаа дуусаагүй байгаа аж.

Олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь Б.Сүндэръяагаас гадна өөр эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх ярилцлага, нэвтрүүлэг гарсан. Ийнхүү уг мэдээллийг хуулийн дагуу шалгахаар болсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *