ЭМЯ: 1171 шинэ тохиолдол илэрч, ЕСӨН хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ЭМЯ-ны хэвлэл мэдээлэлтэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1171 тохиолдол бүртгэгдлээ. Ингээд нийт халдварын тохиолдол 33608 боллоо. Мөн хугацаанд 490 хүн эдгэрч, эдгэрсэн хүний тоо 18033 болж байна. Харин 9 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 2635 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Мөн хүнд 406, нэн хүнд 103 хүн эмчлүүлж байна. Нэн хүнд хүний тоо нэг өдрийн дотор 20-иор нэмэгдлээ.” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *