Өнөөдөр УИХ-аас байгуулагдсан Ковидын түр хороо хуралдана
Өнөөдөр /2021.04.28/ УИХ-аас байгуулагдсан Ковидын түр хороо 11.00 цагаас хуралдахаар болжээ. Хуралдаанаар эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцинжуулалтын хангалт, нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар Улсын онцгой комиссын мэдээллийг сонсох юм байна.
Уг түр хороо гуравдугаар сарын 30-наас хойш өнөөдөр анх удаа хуралдах гэж байгаа юм. Ковидын түр хорооны бүрэлдэхүүнд М.Оюунчимэг, Б.Баттөр, Н.Алтанхуяг нарын УИХ-ын гишүүд багтдаг юм.